2007-11-01
Анхны харцаар дурласан минь
Анхны бичлэгээ яагаад ч юм бэ энэ явдлын дурсамжаар эхэлмээр санагдчихлаа. Яагаад гэвэл харангуутаа л дурлана гэдэг чинь хэн бүхэнд  тохиолдоод байдаг зүйл биш биз дээ. Энэ явдлаас өмнө би өөрөө анхны харцаар дурлана гэж юу байдаг юм бэ гэж шилбүүрддэг хүмүүсийн нэг байлаа. Одоогоос 2 жилийн өмнө юм байна.
    Би хамаатныхаа нэг эгчтэй үй зайгүй юм л даа. Тэр өдөр аниа маань бас нэг аниа найзтайгаа бид 3 гадуур баахан явж нэлээн ядарч, хавар байсныг ч хэлхүү  шороонд дарагдаж бас маш их өлсөж байлаа. Манай хоёр аниа чимээгүй цэвэр газрыг эрхэм болгосноор бид нэг ресторанд орлоо. Гараа угааж шороо тоосноос хагас дутуу салаад өлөн ходоодоо баярлуулангаа ажил сайхан бүтсэнээ ярьж кайф авлаа. Тэгээд яасан юм   миний тухай авч хэлэлцлээ. Манай найз залуу гадаад яваад нэлээн удчихсан байсан үе л дээ. Залуу хүмүүс дэмий л гэнэ, эртхэн өөрийгөө бод ямар хүүхэд шуухадтай, гэр бараа болсон биш гээд л. Тэгхээр нь би за яршигөө гээд л хүзүүгээ хаясан чинь цаад ширээн дээр нэг залуу ганцаараа сууж байнаа.  Дахиад нэг харчихмаар санагдаад болж өгдөггүй ээ. Харлаа. Тун дажгүй залуу. Бараг бүх эрхтнийг нь нэг бүрчлэн аминдаа нууцхан харлаа. Тэнэг хүн биш хүн хараад байгааг мэдрээ л байлгүй. Тэгсэн хоёр аниа бас ажиглачихсан юугаа хараад байгаа юм бэ гээд шалгааж эхэллээ. Хэллээ дээ үнэнээ. Тэр залуу аймаар таалагдаад байнаа л гэлээ. Нөгөө хоёр чинь битгий хараарай гэж хэлэхийн завдал өгөлгүй сүр сар гээд л зэрэг огцом харчихдаг юм байна. Би бүүр хүүеэ гээд л ичиж үхэх шахлаа. Нөгөө хоёр чинь бөөн баяр намайг хүнтэй танилцуулахын мөн болж байсан юм чинь. Хоёр аниа чи чаддаггүй юм бол бид 2 танилцуулна гээд л явж өглөө. За тэгээд нэг нэг пиво авлаа. Аниа нар маань ажиглах юм гэнээ. Сонжиж гарлаа. Үнэртэй усны рекламанд  тоглодог залуу шиг юм, жаахан хүйтэн царайтай юм, гутал нь л лав чанар харагдаж байнаа гээд л тэр хүнийг байж суухын эцэсгүй харсан байх аа. Юу хийдгийг нь хүртэл таана гэнэ үү. Ганцаараа сууж байна хүүхэн ирж магадгүй жаахан харъя л гээд байна. Би ч тэр 2-ыг хараад зориг орлоо. Ингээд гараад явчихвал яанаа, нэг их гоё хүүхэн ороод  ирэх юм болов уу гээд л есөн шидийн юм бодож байлаа. Тэгсэн нэг  залуу ирж  уулзчихаад л явчихлаа. Тэгсэн өнөөх маань  гараад явчихдаг байна шүү. Би бараг орилох нь холгүй юм болоод л байж байтал буцаж орж ирээд суучихлаа. Манай аниа алив гээд л цүнхнээсээ бал гаргаж ирээд пивоны суурийг буруу харуулж байгаа л бичиж гарлаа. Би ч яадаг юм гээд зориг шулуудчихсан. "Манай дүүд өөрөө их таалагдаад байна гэнээ. Боломжтой бол утсаа үлдээхгүй" юу  гэж бичээд зөөгчид нь өгөөд явуулчихлаа шүү. За энэ үед бол зүрх амаар гарах гээч нь л болж байлаа. Уншчихаад зөөгчийг нь дуудхаар яах гэж байгаа юм болоо гэж бодоод байж сууж чадахгүй байлаа. Наашаа нэг харлаа. Би ч ёстой сонин болж байнаа бурхан минь.Тэгсэн чинь зөөгчөөс нь балыг нь аваад нөгөө цаасан дээр ямар нэг юм бичиж өгөөд над руу нэг харчихаад л гараад явчихлаа. Тэр харц нь яасан ичдэггүй юм бэ гэж байгаа юм шиг санагдаад хачин эвгүй болсон юм даа. Аниа нөгөө цаасаа аваад л утсаа биччихсэн байна гээд л надаас илүү баярлаж хөөрөв хөөрхий. Ингээд л бид 2-ын бяцхан түүх эхэлсэн юм даа. Мессеж бичдэг болоод дараа нь хааяа уулздаг боллоо. Би ч угаасаа унаж тусан, ичих нүүрээ элгэндээ наан барин танилцсан болохоор өөрөө үнэд орно гэсэн ойлголт бараг байхгүй. Маш их догдлоод л хайртай болчихсон юм шиг санагддаг байлаа. Гэхдээ яваандаа нэг л өдөр би найз байх нь дээр юм байна гэдэг сэтгэгдэл төрлөө. Тэр бол эрэгтэй хүн, улаан цайм эмэгтэй хүн өөрт нь сайн байгаад байхаар яаж ч чадахгүй. Харин миний дээрх шийдвэр түүнд маш их таалагдаж одоо хүртэл бид хоёр жирийн найзууд шиг л явдаг юм даа. Хоёулаа тус тусдаа хайртайгаа учирцгааж тэр талаараа сэтгэл санаагаа хуваалцаад л явдаг юм. Тэр минь хайртайгаа учирч түүнтэйгээ танилцуулаад л  би чиний хайртыг хараад ингэж дурлаж байлаа шүү дээ одоо ч гэсэн фэн нь гээд л ярьж билээ. Харин манай хүн бол энэ талаар сайн ойлгохгүй л дээ хэлээгүй нь дээр. Одоо тэгээд тэр их дурлаж байсан залуугаа хархаар би ерөөсөө түүнд дурлаж  байгаагүй зүгээр л миний таньдаг хүн шиг санагддаг юм даа. Харин тэр үедээ тийм сайхан мэдрэмжийг надад мэдрүүлсэн энэ найздаа их баярладаг юмаа. Түүндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсье дээ.
Жич: Ном дүрмийн дагуу бичгийн хэлээр бичихэд бас нэлээн хэцүү байлаа шүү. Блогчид стилээр бичсээр байгаад сурчихсан зарим үгээ яаж бичдэгийг мартах шахсан байна шүү гэж.
Бичсэн: Unknown | цаг: 13:28 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
medehgui yum da ter ueihe bdlas l boloh bsan bh. gehde er ni bol bid naiz bsan ni iluu deer yum shig bgama
Бичсэн: зочин цаг: 18:35, 2007-11-01 | Холбоос | |


Сэтгэгдэл
hervee ter zaluu chamaig geed guigeed bval yah bsan.
Бичсэн: зочин цаг: 17:27, 2007-11-01 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax