2007-12-19

Гэгээн дурсамж

    Би нэг хүнийг байс гээд л тодоос тод зүүдэлсэээр удаж байна. Тэр бид 2 арван жилд нэгдүгээр ангиасаа эхлээд хамт сурсан юм. Түүнийг Нямаа гэдэг. Нямаагийн найз нь нэг их сахилгагүй, багш нар, охидуудтай хэрүүл хийсэн нэг банди байсын. Тэр 2 дандаа л хамт явна. 5-р ангиас байхаа нөгөө сахилгагүй нөхөр юм л бол миний үзэг, дэвтэр,  номыг булааж аваад л  Нямаад өгчихнө. Нөгөөх нь  зүгээр  л буцаагаад  надад  өгчихнө.  Нэг өдөр  бид нар циркийн араар орж амьтан үзэх гээд л явж байсан чинь нөгөө галзуу чинь Нямаа тэрэнд (миний нэрийг бүтнээр нь дуудаж ирээд л ) хайртай гээд л орилоод байхын. Манай хэд гайхаад л шоолоод л. Би бүр сонин болчихсон. Нөгөө Нямаа ч гэсэн. Тэрнээс хойш  Нямаа, галзуутайгаа манайд ирээд л нэг их юм ярихгүй. Нөгөө галзуу нь намайг оруулахгүй энэ тэр гэж намайг баахан зовоодог боллоо. Нямаа надад сайн болсон нь надад таалагдахгүй байсан юмаа ямар ч байсан. Ингээд л чоно туулай 2 шиг хөөцөлдөж явсаар байгаад 6-р анги төгсдөг жилээ пионерийн зуслан явлаа. Ааваараа хүргүүлээд л зуслан явах автобусан дээрээ очсон чинь Нямаа бас цүнхээ үүрчихсэн явах гээд байж байлаа. Би ч хараагүй царай гаргаад энэ нэг юм бас юу вэ гэж бодоод л зогсч байлаа. Хоёулаа нэг зусланд бүүр нэг бүлэгт зэргэлдээ өрөөнд орчихсон. Би хөнжлийхөө даавууг хийж чадахгүй будилаад зогч байсан чинь орж ирээд л намайг дөнгөж сая харсан хүн болж жүжиглэснээ, ээ алив гээд миний даавууг хийж өгчөөд гарлаа. Тэгээд яахав дээ сургууль дээрээ байдаг шиг мэдрэлтээд зугатаж гүйгээд байлтай биш. Жирийн л нэг ангийн хүүхэд шиг харьцаж байлаа. Сүүлдээ нөгөөх маань надаас бүүр салахаа байлаа. Жорлон орсон ч дагаастай. Наана нь хүлээж байгаад л буцаад хамт явна. 2-р хоол, оройн цайны тараг амттангаа надад өгчихнө. Би бүүр сүүлдээ авах ёстой юм шиг л болчихсон үнэн даварчихсан. Эрэгтэй хүүхэд юм чинь өлсдөг л байсан байх даа. Таргаа шилэнд аваад, чихэр печеньтэйгээ хамт миний шүүгээнд хийчихсэн байдаг байлаа. Чи өөрөө ид гэхээр идэхгүй ээ л гээд байна. Өдөр унтлаганы цагаар орны хөлд суучихаад л юм яриад л намайг унтсан ч исгэрээд л сууугаад байдаг үнэн ядардаггүй хэ хэ. Манай зуслангийхан андахгүй болчихсон. зуслангийн сүүлийн өдөр галын наадам боллоо. Зуны нэг их гоё орой байдаг даа яг тийм, цэвэр агаарыг  цээж дүүрэн амьсгалаад л бид 2-зай завсаргүй түгсэн оддын тухай ярьж байснаа би их тод санадаг юм. Гэхдээ тэр үе хичнээн сайхан байсныг хожуу л мэдсэндээ. Тэгээд удалгүй хичээл ч эхэлсэн. Ангийхан бид 2-ыг хамт зуслан явсан гэж жиг жуг хийгээд л. Нямаа маань өдөр болгон манай орцонд зогсдог шинэ ажилтай болсон. Бүүр сүүлд тэр минь манайд ирэхдээ "би ч энэ орцонд олон жил зогссон байна шүү, их танил санагдаж байна" гэж хэлээд инээж билээ.   Байрны том ах нар, манай ах ч ялгаагүй бүгд Нямаад жигтэйхэн сайн. Хөөрхөн бацаан зогсоод л байна уу гээд өнгөрдөг байсан гэсэн. Ах нар Нямаагийн өмнөөс намайг харамлана. Өөр эрэгтэй хүүхэд надтай уулзаж байхыг харвал чи хэн бэ хаанаас ирсийн гээд л аа яа яа сүрийг үзүүлийшд. Тэгсэн хэрнээ Нямаа бид 2 үерхдэггүй байсан юм даг. Надтай үерхээч гэж хэлэхгүй мөртлөө үйл хөдлөлөөрөө л надад сайн гэдгээ харуулдаг байсан юм шиг байгаан. Сүүлдээ Нямааг бүүр миний сүүдэр гээд нэрлэчихсэн байсан юм даг. Өөр хүүхдүүдтэй явж байвал холоос дагаад л яваад байна. Би өөр хөвгүүнтэй үерхэж байсан ч холоос намайг хараад л явдгийг нь би мэдэрдэг байсан.  Тэгж бид хоёр хамаатай ч юм шиг хамаагүй ч юм шиг явсаар 8-р анги  төгсөөд тэр маань биеийн тамирын сургалттай сургууль руу шилжлээ. Би тэр үед нь өөр хөвгүүнтэй үерхэж эхэлсэн юм. Удаагүй саллаа. Салав уу үгүй юу Нямаа шинэ ангийхаа 3 хөвгүүнтэй манайд ирсэн. Тэр аймаар өндөр болчихсон, бас амнаас нь архи үнэртэж байлаа. Ангийхан нь манай Нямаа чамд аймаар хайртай гэнэ дээ чи ямар их хүүхэд зовоодог юм бэ гээд тоглоом шоглоомын хооронд яриад нөгөөх маань өөрөө юм ярихгүй байж байснаа гэнэт ёстой л ам нээвэл уушиг нээнэ гэгчээр бүгдийг өөрийхөө амаар чин сэтгэлээсээ ярьсан юм даг. Би тэр үед түүнд хайртай байгаагүй ч үргэлж хажууд байдаг хүн гэнэт алга болчихоор үгүйлээд эвгүй санагдаж байсан юм даг. Тэгэхэд би анх удаа түүнийг өөр нүдээр харсан байхаа.  Тэр маань маргааш нь жигтэйхэн гоё болчихсон ирээд бид 2 парк явлаа. Үнэн сэтгэлээсээ баяртай байгаа түүнийгээ хархад надад ч гэсэн гоё байсан. Тэр өдөр бид 2 анх удаа үнсэлцэж, тэр минь намайг үе үе чанга чанга тэврээд л санаа алдаад  л зөндөө их юм ярьсан юм даг. Сайхан үерхэл маань эхэллээ. Нэг өдөр бид 2 стадионд тоглолт үзээд тарсан чинь гадаа ширүүн бороо ороод тэр минь цамцаа тайлаад, түүнийхээ цамцан доор борооноос хоргодож гүйсээр манайд ирхэд манай байрны гадаа дүүрэн ус тогтчихсон байлаа. Туулахаар болтол Нямаа би чамайг үүрчихье гэсээр байгаад намайг үүрээд орцныхоо үүдэнд иртэл манай байрны ах нар орцноос гарч ирж таараад аа яа яа гээд л бид 2-ыг шоолсоор угтлаа. Нямаагийн мөрөн дээр алгадаад л эр хүн гээд л инээлдээд байж билээ. Нямаа инээгээд л тэр үед тэрний минь нүд гэрэлтээд их баяртай байсаан. Бид 2-ыг хөтлөлцөөд гараад явхад таньдэг хүмүүс их гайхаж билээ. Бид 2-ыг арай гэж үерхэж эхэлсэн учраас тэгсэн байх л даа. Энэ бүхний өмнө тэр минь энэ хайрандаа ямар үнэнч байсныг бодхоор одоо ч сэтгэл хөдөлдөг юм. Түүнийг шилжихээс өмнө манай ангийн,  бараг сургуулийн атаман нөхөр миний хажууд суудаг надад  гэмгүй сайн байдаг байсан юм. Тэр Нямааг даапаалаад л кино үзэх гээд ангиараа явхад түүнийг минь миний хажууд суучихсан байхад нь хүрч ирээд л бос миний байр гээд л хөөрхий минь тэр босоод л явна. Би тэр үед нь нэг их тоодоггүй байж билээ. Бид 2 үерхэж эхэлсний дараа ээжтэй нь бас ах бэр эгчтэй нь танилцаж хамт хооллож байсан. Тэр үедээ залуу техникчдийн ордон гэдэг байсан даа тэнд бараг анхны байхаа fast food, кафе маягийн аятайхан газар нээгдээд удаагүй байсан юм даг.  Тэнд орж байсан юм байна. Тэгэхэд ээж ах 2-нь мань хүний хамаг нууцыг ярьж билээ. Ээж нь Нямаагийн зөвхөн миний тухай бичсэн нэг дэвтрийг санаандгүй олж үзснээ ярьхад мань хүн ээж гээд л нээх хөөрхөн ичих загнах 2-ын хооронд хэлэхэд ээж нь за за болъё гэсэн хэрнээ л бага багаар ярьсаар л байж билээ. Ах эгч 2-нь инээмсэглээд л сонсоод байсан. Бид 2 ингэж үерхэж байхдаа бусдын л адил сайндаж муудаад л явдаг байлаа. Тэр болгоны тухай бичвэл энэ ч нэлээн урт түүх болноо. Нэг өдөр бид 2 уулзаж зогсохдоо би юм ярингаа куртикных нь бүсээр тоглоод л байсын. Куртик нь яг бэлхүүсээрээ далд нарийхан бүстэй  байсан. Маргааш нь мань хүн ирчээд л намайг үнсээд л чи нээрээ намайг онигоонд оруулсан шүү гээд л инээгээд байх юм. Тэгээд яасан гэсэн чинь би бүсээр нь оролдож байгаад бүүр чангалаад тээглүүрдээд орхичихсон юм. Тэр маань анзаараагүй байж л дээ. Тэгээд автобусанд ороод цонход харсан чинь нээх өндөр шоргоолж шиг баагий зогсч байсан гэсэн. Зузаан куртик байсан болохоор доод тал нь пөмбийгөөд яг шоргоолжны бөгс шиг болчихсон байсан гэсэн. Тэгээд цээж нь лаг баки болчихсон ха ха. Гялс тайлаад сулласан гэсэн. 10-р ангиа төгслөө. Намайг конкурс өгөөд гарч ирэхэд тэр минь МУИС-ын урд hot dog барьчихсан зогсож байсан. Гадаа нохой гаслам халуун байсан ч тэр минь маш удаан хүлээсэн байж билээ. Тэр минь миний царайг хараад шууд ойлгосон 2-уулаа удаан тэврэлдэж зогссон. Тэгээд бөөн баяр 2 хүн ля ля ля гээд хөтлөлцөөд л манайх руу гүйсэн дээ. Түүний барьж зогссон зайдас хачин сайхан амттай байсныг би тэр үед нь мэдээгүй л юм даа. Тэр чин сэтгэлийн удаан хүлээлт, тэр сайхан амттай зайдасны амтыг ч мэдрээгүй тэнэг хүн дээ би. Удалгүй Нямаа маань нэг өрсөлдөгчтэй боллоо. Тэр өрсөлдөгч нь надаас хоёр ах. За энэ хүний тухай дараа дэлгэрэнгүй бичнээ. Ямар ч байсан би түүнд хайртай болсон юм. Ингээд Нямаа бид 2 саллаа. Гэхдээ тэр минь ирсээр л ярьсаар л. Түүнийгээ зүгээр л найзын хувиар гэж тайлбарлана. Би шинэхэн хайртай залуудаа бүгдийг хэлсэн. Тэр ч ойлгосон. Ухаангүй дурласан би түүнтэй хамт амьдарч эхэллээ. Нэг ёсондоо хамтран амьдрагч болоод бид 2 тэднийд амьдардаг байлаа. Миний газар дээрх галзуу ганц найз минь  тэдний байранд байсан болохоор Нямаа намайг хаана амьдарч байгааг мэдчихсэн байсан. Би бараг хүнтэй сууугаад айлд оччихсон байхад тэдний гадаа ч зогсож л байдаг үгүй мөн хачин хүн шүү. Би цонхруугаа ч ойртохгүй хармааргүй байдаг байсан. Миний шинэхэн хайр ч үүнийг мэдчихсэн гэхдээ юм хэлээгүй ээ. Би хүүхэдтэй болж айлын эхнэр, ээж боллоо. Энэ үедээ юун Нямааг бодох мартсан байсан байхаа. Намайг хүүхдээ төрүүлсний дараа ярьж надад баяр хүргэж билээ. Тэр үед сайхан л санагдаж байсан. Удалгүй тэр минь ч бас эхнэр авч хүүтэй болсон. Энэ тухайгаа надад хэлсэн. За тэгээд яриад байвал зөндөө л юм бий дээ. Гэхдээ жил өнгөрөх тусам би түүнийг дурсах дуртай болж байлаа. Нөхөртөө хайргүй болсондоо ч биш Нямаад  хайртайгаа мэдэрсэн ч юм биш. Зүгээр л намайг хайрласан тэр сайхан хайрых нь үнэ цэнийг би одоо л ойлгож байна гэх үү дээ.  Бид 2 бие биенээ хайрын үгээр булж, эр эм хүмүүсийн нандин харилцаанд орж байгаагүй ч түүнийгээ бодхоор нэг л сайхан байдаг юмаа. Дандаа бодно гэж юу байх вэ дээ. Мартаад л өөрийн амьдралын урсгал дундаа явж байхад гэнэт зүүдэнд маш тодоор бууна. Би өглөө нь тэр зүүдээ тод санадаг юм. Яг Нямаатай холбоотой хэсгийг нь бүүр тод санадаг юм. Тэр зүүдээ бодхоор сонин бас сайхан санагддаг. Тэгээд л мартчихна. Дахиад л зүүдлэнэ. Энэ байдал олон жил үргэлжилж байнаа.  Их сонин шүү. Бид 2 уулзаагүй олон жил болж байна.Тэр минь миний зүүдэнд яг л тэр үеийхээ төрхөөр л орж ирдэг.  Намайг тийм ариун сайхан хайраар хайрлаж байсан түүндээ үргэлж баярлаж явдаг. Одоо тэр минь сайхан амьдарч байгаа байхаа. Би түүнтэйгээ хэзээ нэг цагт битгий тааралдчхаасай гэж боддог юм. Тэр минь миний сэтгэлд тэр үед ямар байсан тэр чигээрээ л үлдээсэй гэж хүсдэг юм. Тааралдчих юм бол тэр мэдээж өөр болсон байгаа. Тэр дүрийг нь би хармаагүй байна. Миний гэгээн дурсамж алга болчих ч юм билүү гэж айж байна. Би түүнийгээ мөн ч олон удаа гомдоож байсан даа. Нэг үнэн үг байдаг даа. Би яг сайн хэлж мэдэхгүй байна. Өсөх насны хайр өтлөхийн цагт үнэтэй болно ч билүү тиймэрхүү утгатай. Чойномын хэлсэн үг байлуу даа.  Хүн болгонд л ийм сайхан ариун хайрын тухай дурсамж байдаг даа. Намайг 6, 7 жил тэр сайхан гэгээн хайраар хайрлаж байсан түүндээ баярлаж явдаг юм. Ер нь хүмүүс хажууд байгаа сайн сайхан юмаа олж харахдаа муу байдаг юм шиг байгаан. Ганц би ч биш. Би түүндээ тэгтлээ их хайртай байгаагүй ч түүний энэ хайр ийм олон жил миний сэтгэлийг баясгаж байх юм гэж ёстой бодож байсангүй. Хүн  гэгээн, сайхан  дурсамжтай  байж түүгээрээ сэтгэлээ тэжээх нь байж болох л зүйл биз дээ. Түүнтэйгээ зүүдэндээ уулзаад л явж байх сайхан байдаг юм аа. Түүнтэйгээ суусан бол энэ сайхныг нь мэдрэх ч байсэн юм уу үгүй ч байсан юм уу аягүй бол би толгой дээр гараад суучихсан,бие биенээ гомдоочихсон магадгүй салчихсан ч байх юм билүү. Би энэ гэгээн дурсамжиндаа үнэхээр хайртай.  Түүндээ хамгийн сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсье дээ.

 

2007-11-19
Гоё эхлэл үргэлжлээд бачуурал
    Би блогоо бичихдээ боджоло. Бөөн л цас орсонд баярласан догдолсон хүмүүс байгаа байх даа гэсэн чинь алгаа. Ажил ихтэй завгүй байгаа бололтой. Цас орсон чинь сэтгэл нэг л сайхан догдлоод л ямар нэгэн сайхан юм болох  гэжамшиг. Ийм хачин хар өвөл болдог болох гэжаган байхдаа гэж бодоол гутраад байсын.
    Өчигдөр өдөр гэртээ сайхан амраад л хоолоо идэнгээ зурагт үзэж суутал С1 тв-ээр нөгөө 2 банди Анхаа, Амараа 2 сэндвичээ хийгээл марзагнаад зогсжийно. Харин зочноороо Батаа, Төвшөө, ээ нөгөөгийх нь нэр орж ирдгү ээ 3 дижиг урьсан байна. Уг нь энэ санахгүй байгаа DJ-г нь хамгийн сайн мэддийн,  нэр нь бүр яг хоолойн дээр байгаа мөртлөө амнаас гардгү ээ. За болъё. Уг нь CD энэ тэрээ гаргацан сүрхий гараа. Тэд нар 5-уулаа нийлжаагаал гоё сэдвээр ярьлаа. Одоо хэлтэй амтай бүхэн л ярьж байгаа хотын соёлын тухай. Энэ асуудал дээр хүмүүс олон өнцгөөс шүүмжлэлтэй ханддаг. Сонслоо санаа нийлжийнэ гэж жигтэйхэн. Хүмүүс утсаар холбогдоод санал сэтгэгдлээ хэлжийнэ. Миний ойлгосноор тэдний хэлэх гээд санаа нь хотод хөдөөнөөс маш олон хүмүүс орж ирж байна. Хот хөдөөгийн гэлтгүй залуус минээ хотын соёлтой сайхан залуус байяа гэжаган. Урагшилж ахья гэсэн санааг хэлсэн. Бас өөрсдийхөө тоглодог хөгжим, урсгалын талаар ярьлаа. Хүмүүс дуу хөгжим урлагийг ялгаж салгаж ойлгоосой, клуб баарыг ялгаж ойлгоосой, бүх талаараа наргиж, хөгжихдөө  ч гэсэн залуусыгаа соёлтой хэмжээ хязгаартай байгаасай гэдэг санааг хэлсэн. Хотоо гэр шигээ хайрлъя. Хогоо хаяхаа болъё гээ л зөндөө юм ярьсаан. Ямар хөгжим сонсож байгаагаараа хүн сэтгэдэг гээд л үнэншд. Зохиолын дуу сонсох  сайхан л даа сайхан нутаг ус, аав ээж, хайр мөнхийн сэдэв үгүйсгэж байгаа юм биш. Гол нь тэр дууг сонсоод юу бодогдох вэ. Арай цаашаа ахья л даа. Транс, электро, амьд хөгжим сонс л доо. Тэр чинь алимнаас шаал ондоошдээ.  Тэр мэдрэмжийг мэдрээч  гээд л хэлж байгаан.  Үнэншд.
Нэг  үзэгч холбогдоо л настай эмэгтэй хүний дуу гарсан чинь тэр хэд би хүртэл ёо ёо яанаа л гэж бодсон. Тэгсэн чинь бидний бодсноос шал эсэргээрээ юм болдог байшд. Одноо гэдэг эгч 50 гарсан байхаа. Зөв зүйтэй юм ярьж байна хотын соёл, хотын хөгжмийг та нар шиг залуус л хөгжүүлж дэлгэрүүлэх хэрэгтэй гээд л бүгд сэтгэл нь хөдөлцөн... Тийм юм сонсоно гэж бодоогүйм чинь аргагүй. Манай ээж хөөрхий , өөрийх нь үед ямар тэр олон баар, цэнгээний газар ч байсан биш тэгж ч явдаг байсан биш. Зурагтаар гардаг шөнийн сурвалжлага үзчээ л халаглаад та нар чинь шөнө орой гара л явчхын ийм газраар л явдаг байх нь гээд л бүүр санаа нь зовцон. Ингээ л архи ууж тамхи татад л зодоон хийгээд явдынму ийм аймаар газар байдын байна гэнэ. Яг үнэндээ би тэр гараад байгаа газар нь орж шагай ч үзээгүй. DJ залуучууд ярьж байгаан. Мэдэхгүй хүмүүс нь  сансрын тэр хавь, хороолол гэх мэт газруудаар баахан шаваарсан бааруудаар л залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөдөг газрыг төсөөлдөг байх гэж.  Гаднаас нь хараа л орж байгаа хүмүүсийг нь хархад л тодорхой. Одоо тэгж мал болтлоо ууж , яндан болтлоо тамхи татаж цэнгэдэг цаг өнгөрсөн шүүдээ хүмүүс минь. Тийм юмнаас хол байя залуучууд минь цаана чинь шаал өөр юм байна шүү л гэж хэлээд байгаан. Сонсох дуртай хөгжим байна тэрнээсээ кайф авч байна. Нүдээ нээгээд алсуур хараачээ. Тэр хотын соёл, хөгжмийг яриад байгаа залуучууд  цугларч байгаа газар очоод тэр орчинг нь хараад,тэдний сонсож байгааг сонсоод, тэдний яриаг сонсоод, юу хүсч юунд тэмүүлж байгааг нь ойлгооч. Тэр хотын соёл, хөгжмийг буруушаагаад байгаа хүмүүс. Залуус минээ мэргэжил эзэмших, сурах, уншихаас гадна бас хүний чөлөөт цагаа өнгөрөөх, сайхныг мэдрэх соёл гэж нэг юм байна шүү дээ.
Бас нэг эгч утсаар холбогдлоо. Та  нар энэ хот хөдөө гэж яьсаар байгаа чинь үндэсниий аюулгүй байдалд нөлөөлнө, хоорондоо ялгарч хагархын цондон гэх утгатай юм ярьсан. Амеркт хар, цагаан гэж ялгаж ярьсаар юунд хүрлээ гэж сануулсан.
Тэд чинь хот хөдөө гэж ялгаад наашаа цаашаа гээгүйшд. Шууд туйлшраа л явчдын. Би бол ярих, хэлэх нь зөв гэж боджыно. Өчнөөн олон залуус  хөдөөнөөс орж ирээд хотын соёлд арчаагүй хотыхноос илүү нэвтэрчихсэн байнашд. Тэднээс суралцаач. Тийм байгаа хүмүүсийг чи хөдөөнийх гээд чичлээд байн уу гүшдэ. Би хотын уугуул хүн. Үнэндээ хот хэзээ ч ийм байгаагүй л байхгүй юу. Хотын нүүр царай хөдөөнөөс орж ирж байгаа залуус та нар болцон байна гэдгээ ойлгож ухамсарлаач. Хөгжөөч гэж л хэлжийнэ. Би л хөдөөнийх гэсэн аятай гачин царайтай унжийсан юмнууд л явхын. Ялангуяа энэ оюутнууд. Гэхдээ мэдээж энэ бол хэсэг хүмүүс дээр хэлэгдэж байгаа нь тодорхой. Цагтаа хөдөө очоод л монголоо алдсан хотын муу цагаан гартан гээд л үглүүлээд л тэрнээсээ ичдэг  байсан. Байдгаараа хичээгээд л орчинд нь тохирох гэж, хийдэг юмыг нь хийж сурах гээд л зааж зааварлуулдаг л байсан. Та нар яагаад тэгж хичээж болохгүй байгаан. Өөрсдөд чинь л хэрэгтэйшд. Тэглээ гээд бид хөдөөнийхөн биднийг адлаад байна гэдэггүй л байсан биз дээ. Хөдөөнийхөн гэхээр л юундаа тэгтлээ эмзэглээл ширэв татаад байдын. Бахархах, үзүүлэх хэлэх зүйлгүй болохоороо л тэршд. Цаана чинь Cowboy гээд үхэрчин гэдгээрээ бахархаад цээжээ дэлдэж байна. Хот ч биш хөдөө ч биш энэ нэг зогсонги байдлаасаа гараачээ залуусаа. Жижиг гэлтгүй хотын соёлоос суралцацгааяа. Хотыхон бид ч гэсэн үлгэр дуурайл үзүүлэх хэрэгтэй. Хогоо хаяхгүй, нус цэрээ хаяхгүй байхаас эхэлье. Бас соёлтой наргиж цэнгэ л дээ. Тэр хогийн бааранцаруудыг үүдээ барьтал нь битгий ор л доо. Мөнгөгүй байж болно больчихно гэж сайхан юм байнаа. Цаана чинь залуучууд ууж идхээс татгалзаж байнашдэ.
Блогоо ямар  сайхан гэгээлэг эхэллээ. Далийж явсаар байгаад  бүүр бачуурчлаа. За за бүгд хичээцгээе залуусаа.
2007-11-09
Би тамхинаас гарна гэдэгтээ итгэлтэй байна
       Би саяхан хэний блог байсныг сайн санахгүй байнаа нэг блогоос уншсын. Тамхийг хамгийн өөртөө итгэлгүй сэтгэлийн тэнхээгүй хүмүүс татдаг гээд л бас тамхийг жигштэл ёстой сайхан хэлсэн байсаан. Би тэр үедээ тамхиа яажийтал зуугаа л кофегоо уугаад сууж байсын. Уншсан дороо тамхиа унтраасан гэж худлаа хэлкү ээ.
    Би чинь тамхиа сэргээш гээд нэрлэцэн хачин кайфтай татдаг байлаа. Тэгсэн сүүлийн үед  татмаар санагдаж татхаасаа илүү татах цаг нь болчихлоо гэсэн янзтай татдаг болсноо анзаарсан. Харин татаж дууссаны дараа үнэр нь аймаар муухай санагдаа л, яг тамхи барьсан гарнаас үнэн шижгийн үнэр үнэртээд л шууд босч угаагаад л нэг л сүжиггүй болцон байсиймаа. За тэгээд пиво уугаад нэг газар жаахан суусны маргааш хувцас хунар, үс гэзэгнээс ой гутам муухай үнэр гарнаа. Гэрээ цэвэрлэж , сайхан баннд сууча л гарч ирээд тамхиа татахдаа кайф авдаг байсан бол юм бүхэн маань муухай болчихож байгаа юм шиг санагддаг болсон.
    Харин би тамхи татсан 10 гаруй жилийн хугацаанд ганц удаа тамхинаас гаръя гэж бодож байгаагүймдаа.  Өөрөө  тамхи татдаг  хэрнээ  татдаггүй хүмүүс  нээх гоё санагдаа л байдаг байсын. Тэгсэн нэг л өдөр би ингэн ингэн энэ заваан юмтай зууралдаж хамаг цаг зав, эрүүл мэнд, гоо сайхнаа өөрийн гараар устгах хэрэг байгаму гэж бодод дор нь л хариултыг нь олсон. Ямар ч хэрэг байхгүй хэн ч чамайг хүчлээгүй. Би чинь тэгээд эмэгтэй хүн шүү дээ. Энэ миний тамхинаас гарах эхний бөгөөд сүүлчийн оролдлого гэдэгт итгэлтэй байна. Хааяа л нэг сорно гэсэн ойлголт ч байхгүй. Тэгэх юм бол гарна гэж яриад ч яахын. Тамхигүй өнгөрүүлсэн хэд хоног тун сайхан байлаа цаанаа л нэг цэвэрхэн, уужуу. Би чаднаа тэгээд ч тийм ч хэцүү биш байна.
Ер нь залуусаа тамхи, архи моодноос гарсан байна шүү айн.
2007-11-02
Найз
Арван жилийн сурагч байхдаа 10-аад эр эм нийлсэн найзуудтай байлаа. Оюутан болоод танилын хүрээ найз нөхөд нэмэгдэж багын найзуудаасаа ямар нэгэн шалтгаангүй хэрнээ холдсоор холдсоор холбоо тасарлаа. Ажилд орлоо. Бас л найзын  хүрээ нэг талаараа тэлэгдэж , нөгөө талаасаа хумигдсаар нэг мэдхэд би маш цөөхөн гарын таван хуруун дотор л найз гэж хэлж болохоор хүсүүстэй болжээ.
Энэ бүх хугацаанд мининий үзэл бодол, амьдралын хэв маяг өөрчлөгдсөөр ирсэн. Үүнийгээ дагаад  найз нөхөд нь өөрчлөгсдсөн байхийн. Нас бага байх тусмаа найз ихтэй байсан байгам. Одоо учрыг нь бодоод байхнээ  хүүхэд байхад сэтгэл санаа үзэл бодол нь сайн төлөвшөөгүй байдаг болохоор бие биенээ ойлгож яадаад байх юм байдгүй юм шиг байгаан. Одоогийн хүүхдүүд ч бидний үеээс хол тасарцан болохоор тэдэнтэй зүйрлэхгүй зүйрлэж ч мэдэхгүй.
    Яг л байгалийн шалгаруураар  хүн амьтан бүхий л зүйл шалгагдаж шигшигдэж байдаг шиг найз нөхөд ч бас энэ замаар явхиймаа. Энэ олон жилийн хугацаанд бүүр цэцэрлэгээсээ нэг ангид байсан ганц, бага ангиасаа найзалсан ганц, оюутан байх үеийн ганц найз. Энэ 3-ыгаа л би бест нь гэж хэлэх юм байна. Одоо би яаж ч өөрчлөгдсөн гурван найз маань насан туршийх байна гэдэгт би итгэлтэй байна. За тэгээд дунд нь авч болдоггүй хаяж ч болдоггүй найз гэхэд ч хэцүү оронцгууд ч байлаа, салъя гэж салаагүй салаа замын эрхээр холдон одсон сайхан найзууд ч байна.
    Нэг сонин дээр олон янзын найз байдаг гээд л төрөлжүүлэн бичсэн байсныг санаж байна. Дэлгүүр хэсдэг, хичээл хийдэг, ажил төрлийн, шоуны, архины, дэмий чалчдаг, бүхнээ ярьдаг, бүхнийг нь сонсдог гээ л өч төчнөөнөөр нь ангилсан байсан. Тэр үед би найзуудаа тэр нь тэрнийх гээд л хөгжилтэй нь аргагүй ангилж үзэж байсийм.  Гэтэл одоо би гурван сайхан найзтайгаа хэнтэй нь дээрх бүхнийг хийхэд сайхан байдаг, санаа нийлдэг. Одоо бол дөрвүүлээ байхад хэнээр ч дутахгүй шүү ер нь. Цаанаа л нэг тийм аминчхан. Насны доройтолд орох тусмаа хэрүүл маргаан ч байхгүй болдийн байлээ. Бие биенээ хараад л ойлгодог ямар нэг болоход тэд нар маань яаж хүлээж авах сэтгэл санаа нь ямар байгааг унишинадөө. Гэхдээ юм болгон төгс байдаггүй юм чинь хувийн чанартай нууц зүйл байхыг үгүйсгэхгүй ээ За ингээд яриад байвал дуусахгүй ээ.
Ямар ч байсан энэ бүх хугацаанд надтай хамт байсан жинхэнэ алт шиг найзууддаа хайртай.
Бас ийм сайхан найзууд хайрласан бурхандаа талархжийнаа.
 
2007-11-01
сайхан амаръя гэж бодсон чинь
Өнөөдөр нэг эртхэн тараад бөөн баяр болж гэртээ очоод л хувцсаа тайчаад л ээжийхээ хийсэн хоолыг амтархан  идээд л зурагт хараад үнэн кайфтай суужээсэн чинь утас дугараад л ажил гарлаа яаралтай яг одоо гэжагамда. Ингээд л ямар гарах гарц байх биш ирээд нөгөө чухам яаралтай гэгчийг нь амжуулчаа л явдиймуу гэсэн чинь хүмүүс чалчих гээд чатад бөөнөөрөө цугласан байна. Тэдэнтэйгээ буу халангаа бас энд юу хийж байгаагаа блогтоо тайлагнажийнаа. Нэгэнт ирснийх жаахан суудиймуудаа.
2007-11-01
Анхны харцаар дурласан минь
Анхны бичлэгээ яагаад ч юм бэ энэ явдлын дурсамжаар эхэлмээр санагдчихлаа. Яагаад гэвэл харангуутаа л дурлана гэдэг чинь хэн бүхэнд  тохиолдоод байдаг зүйл биш биз дээ. Энэ явдлаас өмнө би өөрөө анхны харцаар дурлана гэж юу байдаг юм бэ гэж шилбүүрддэг хүмүүсийн нэг байлаа. Одоогоос 2 жилийн өмнө юм байна.
    Би хамаатныхаа нэг эгчтэй үй зайгүй юм л даа. Тэр өдөр аниа маань бас нэг аниа найзтайгаа бид 3 гадуур баахан явж нэлээн ядарч, хавар байсныг ч хэлхүү  шороонд дарагдаж бас маш их өлсөж байлаа. Манай хоёр аниа чимээгүй цэвэр газрыг эрхэм болгосноор бид нэг ресторанд орлоо. Гараа угааж шороо тоосноос хагас дутуу салаад өлөн ходоодоо баярлуулангаа ажил сайхан бүтсэнээ ярьж кайф авлаа. Тэгээд яасан юм   миний тухай авч хэлэлцлээ. Манай найз залуу гадаад яваад нэлээн удчихсан байсан үе л дээ. Залуу хүмүүс дэмий л гэнэ, эртхэн өөрийгөө бод ямар хүүхэд шуухадтай, гэр бараа болсон биш гээд л. Тэгхээр нь би за яршигөө гээд л хүзүүгээ хаясан чинь цаад ширээн дээр нэг залуу ганцаараа сууж байнаа.  Дахиад нэг харчихмаар санагдаад болж өгдөггүй ээ. Харлаа. Тун дажгүй залуу. Бараг бүх эрхтнийг нь нэг бүрчлэн аминдаа нууцхан харлаа. Тэнэг хүн биш хүн хараад байгааг мэдрээ л байлгүй. Тэгсэн хоёр аниа бас ажиглачихсан юугаа хараад байгаа юм бэ гээд шалгааж эхэллээ. Хэллээ дээ үнэнээ. Тэр залуу аймаар таалагдаад байнаа л гэлээ. Нөгөө хоёр чинь битгий хараарай гэж хэлэхийн завдал өгөлгүй сүр сар гээд л зэрэг огцом харчихдаг юм байна. Би бүүр хүүеэ гээд л ичиж үхэх шахлаа. Нөгөө хоёр чинь бөөн баяр намайг хүнтэй танилцуулахын мөн болж байсан юм чинь. Хоёр аниа чи чаддаггүй юм бол бид 2 танилцуулна гээд л явж өглөө. За тэгээд нэг нэг пиво авлаа. Аниа нар маань ажиглах юм гэнээ. Сонжиж гарлаа. Үнэртэй усны рекламанд  тоглодог залуу шиг юм, жаахан хүйтэн царайтай юм, гутал нь л лав чанар харагдаж байнаа гээд л тэр хүнийг байж суухын эцэсгүй харсан байх аа. Юу хийдгийг нь хүртэл таана гэнэ үү. Ганцаараа сууж байна хүүхэн ирж магадгүй жаахан харъя л гээд байна. Би ч тэр 2-ыг хараад зориг орлоо. Ингээд гараад явчихвал яанаа, нэг их гоё хүүхэн ороод  ирэх юм болов уу гээд л есөн шидийн юм бодож байлаа. Тэгсэн нэг  залуу ирж  уулзчихаад л явчихлаа. Тэгсэн өнөөх маань  гараад явчихдаг байна шүү. Би бараг орилох нь холгүй юм болоод л байж байтал буцаж орж ирээд суучихлаа. Манай аниа алив гээд л цүнхнээсээ бал гаргаж ирээд пивоны суурийг буруу харуулж байгаа л бичиж гарлаа. Би ч яадаг юм гээд зориг шулуудчихсан. "Манай дүүд өөрөө их таалагдаад байна гэнээ. Боломжтой бол утсаа үлдээхгүй" юу  гэж бичээд зөөгчид нь өгөөд явуулчихлаа шүү. За энэ үед бол зүрх амаар гарах гээч нь л болж байлаа. Уншчихаад зөөгчийг нь дуудхаар яах гэж байгаа юм болоо гэж бодоод байж сууж чадахгүй байлаа. Наашаа нэг харлаа. Би ч ёстой сонин болж байнаа бурхан минь.Тэгсэн чинь зөөгчөөс нь балыг нь аваад нөгөө цаасан дээр ямар нэг юм бичиж өгөөд над руу нэг харчихаад л гараад явчихлаа. Тэр харц нь яасан ичдэггүй юм бэ гэж байгаа юм шиг санагдаад хачин эвгүй болсон юм даа. Аниа нөгөө цаасаа аваад л утсаа биччихсэн байна гээд л надаас илүү баярлаж хөөрөв хөөрхий. Ингээд л бид 2-ын бяцхан түүх эхэлсэн юм даа. Мессеж бичдэг болоод дараа нь хааяа уулздаг боллоо. Би ч угаасаа унаж тусан, ичих нүүрээ элгэндээ наан барин танилцсан болохоор өөрөө үнэд орно гэсэн ойлголт бараг байхгүй. Маш их догдлоод л хайртай болчихсон юм шиг санагддаг байлаа. Гэхдээ яваандаа нэг л өдөр би найз байх нь дээр юм байна гэдэг сэтгэгдэл төрлөө. Тэр бол эрэгтэй хүн, улаан цайм эмэгтэй хүн өөрт нь сайн байгаад байхаар яаж ч чадахгүй. Харин миний дээрх шийдвэр түүнд маш их таалагдаж одоо хүртэл бид хоёр жирийн найзууд шиг л явдаг юм даа. Хоёулаа тус тусдаа хайртайгаа учирцгааж тэр талаараа сэтгэл санаагаа хуваалцаад л явдаг юм. Тэр минь хайртайгаа учирч түүнтэйгээ танилцуулаад л  би чиний хайртыг хараад ингэж дурлаж байлаа шүү дээ одоо ч гэсэн фэн нь гээд л ярьж билээ. Харин манай хүн бол энэ талаар сайн ойлгохгүй л дээ хэлээгүй нь дээр. Одоо тэгээд тэр их дурлаж байсан залуугаа хархаар би ерөөсөө түүнд дурлаж  байгаагүй зүгээр л миний таньдаг хүн шиг санагддаг юм даа. Харин тэр үедээ тийм сайхан мэдрэмжийг надад мэдрүүлсэн энэ найздаа их баярладаг юмаа. Түүндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсье дээ.
Жич: Ном дүрмийн дагуу бичгийн хэлээр бичихэд бас нэлээн хэцүү байлаа шүү. Блогчид стилээр бичсээр байгаад сурчихсан зарим үгээ яаж бичдэгийг мартах шахсан байна шүү гэж.
2007-11-01
Сайн байцгаануу архаг блогчдоо
Өнөөдөр шинэхэн блогоо нээж та бүхэнтэй мэндчилж байгаадаа баяртай байна. Мэдэхгүй чадахгүй зүйл их тул та бүхэн тусалж дэмжээрэй.